Сэрэмжлүүлэх самбар буулгаж байгаад амиа алдсан алба хаагчийн эхнэр суултаа үргэлжлүүлж байна

Сэрэмжлүүлэх самбар буулгаж байгаад амиа алдсан алба хаагчийн эхнэр суултаа үргэлжлүүлж байна

Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэх сэрэмжлүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан.

Хамгийн ноцтой нь талийгаачийг 24 цагаар ажиллан, буух гэж байхад нь тасгийн дарга нь албан бус ажилд явуулснаас уг харамсалтай хэрэг болсон байж болзошгүй байгаа юм. Тэгвэл талийгаачийн эхнэр гэх Ж.Одгэрэл нь өчигдрөөс /2021.12.13/-аас Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна талбайд өчигдөр орой хүртэл суусан байна.

Тэрбээр энэ талаар, “Жагсаал, цуглаан хийхийг хориглосон учир болохгүй гэсэн харин сандал тавиад гадаа сууж эсвэл цагдаагийн хэлтсийн дотор талдаа орж болно гэж байна лээ. Миний биеийн байдал хамаагүй. Би эцсээ хүртэл үнэний төлөө тэмцсээр байх болно. Би нөхрийнхөө нэр хүндийг сэргээж авна” гэсэн юм.

ВИДЕО: