Энэ арванхоёрдугаар сарын 11-ний өдөр /2021.12.11/ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газарт тус сумын харьяат иргэн 40 настай Г гэрээсээ явган гараад сураггүй болсон билээ.
Тэгвэл тус эрэгтэйг өчигдрөөс эхлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон алба хаагчид эрэн хайж байсан бөгөөд гэрээс нь 15 км-ийн зайд айлын өвөлжөөн дээрх цоожтой гэрт гал түлсэн байдалтай байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.