Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэх сэрэмжлүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл өчигдрөөс Онцгой байдлын газарт гомдол гаргаж, өлсгөлөн зарлаад байгаа.
Тэгвэл тус хэрэгт холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцно хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэлжээ. Энэ талаар Ж.Одгэрэл “Шадар сайд С.Амарсайхан гурван хоногийн дотор онцгойгийн хэрэгтнүүдэд хариуцлага тооцож, уучлал гуйлгаж, асуудлыг шийдэж өгнө гэж надад хэлсэн” гэсэн байна.