Ц.Магалжав: Онгоц шиг хурдтай, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэж итгүүлдэг нөхдөөс өөрсдийгөө хамгаал

Ц.Магалжав: Онгоц шиг хурдтай, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэж итгүүлдэг нөхдөөс өөрсдийгөө хамгаал

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Ergelt.mn сайтад Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хассан асуудлаар ярилцлага өгчээ. 

Тэрээр тус ярилцлагийнхаа үеэр, “Одоо барилдаж байгаа залуу бөхчүүд, дүү нар хэн нэгний хууран мэхлэлт, ашиг орлогын золиос болж элдэв тариа хийлгэхгүй цэвэр шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж өөрсдийн болон бөхийн нэр хүндээ унагахгүй байхыг тун их хичээх  хэрэгтэй. Онгоц шиг хурдтай гүйдэг, танк мэт бяртай болно, илэрдэггүй тариа гэх зэргээр итгүүлж, хайран нэр хүндийг нь маш харамсалтайгаар унагаж, хамгийн дотно хүмүүс гэр бүл, ах дүүгээс чинь хүртэл нууж тариа хийдэг нөхдөөс өөрсдийгөө хохирогч болохоос хамгаалах ёстой” гэдгийг онцолжээ.

Ярилцлагийг ЭНД ДАРЖ үзнэ үү.