ВИДЕО: Пара таеквондогийн Дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ эх орондоо ирлээ

ВИДЕО: Пара таеквондогийн Дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ эх орондоо ирлээ

Туркийн Истанбул хотод болсон пара таeквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртсэн. Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг 18:8 оноогоор илүүрхэн хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа ийнхүү түрүүлсэн юм. 

Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ой тохиож буй энэ жил дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлагад оролцож байгаа тамирчид Туркээс ийнхүү Дэлхийн аваргын алтан мeдаль хүртжээ. Тэгвэл пара Таеквондогийн дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ өнөөдөр /2021.12.16/ эх орондоо иржээ.