ОУОХ: 2028 оны Олимпын наадамд бокс, хүндийн өргөлт хасагдах эсэх эцсийн шийдвэр 2023 онд гарна

ОУОХ: 2028 оны Олимпын наадамд бокс, хүндийн өргөлт хасагдах эсэх эцсийн шийдвэр 2023 онд гарна

Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Томас Бах энэ долоо хоногийн эхэнд хийсэн мэдэгдэлдээ, “Хүндийн өргөлт, бокс 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын төрлөөс хасагдах эрсдэлтэй байна” гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл ОУОХ цахимаар хуралдаж, “2028 оны Лос-Анжелсийн наадамд бокс, хүндийн өргөлт зэрэг хасагдсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг 2023 онд Олон Улсын Олимпын хорооны чуулган гаргана” гэжээ.