ВИДЕО: М.Анхцэцэг хүндийн өргөлтөөр Дэлхийн аварга боллоо

ВИДЕО: М.Анхцэцэг хүндийн өргөлтөөр Дэлхийн аварга боллоо

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо. 

Тэрбээр “Намайг дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Хүндийг өргөлтийн спортыг дэмжиж, үргэлж үзэгч нь байдаг, дэмждэг та нартаа баярлалаа. Аав, ээждээ, Хосбаяр багшдаа, ханьдаа, баг хамт олондоо, бүх хүнд маш их баярлалаа. Энэ тэмцээнд оролцоход туслаж, дэмжсэн “Эрхэт Монгол” группийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.