Оросын “Spartak Moscow” клуб Э.Балжинням агсанд хүндэтгэл үзүүлжээ

Оросын “Spartak Moscow” клуб Э.Балжинням агсанд хүндэтгэл үзүүлжээ

Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд тодоос тод нэрээ бичүүлсэн тайлбарлагч Э.Балжинням өчигдөр/2021.12.16/ таалал төгссөн. Тэгвэл ОХУ-ын “Спартак Москва” клубээс Э.Балжинямд хүндэтгэл үзүүлжээ.

Тус клубын албан ёсны твиттер хуудсанд “Энэ мэдээг сонсоход туйлын харамсалтай байлаа. Бид түүний найз нөхөд, гэр бүл, шүтэн бишрэгчидтэй нь хамт байх болно. Олон жилийн турш түүнийг дэмжсэнд маш их талархаж байна. Тайван нойрсдоо” гэжээ.