Спортын мастер Х.Энхзул ДАШТ-д Монгол Улсын усанд сэлэлтийн түүхэнд анх удаа хэсгээ тэргүүлжээ

Спортын мастер Х.Энхзул ДАШТ-д Монгол Улсын усанд сэлэлтийн түүхэнд анх удаа хэсгээ тэргүүлжээ

Энэ арванхоёрдугаар сарын 18-28-ны өдрүүдэд /2021.12.18-28/ БНСУ-ын Гуанжу хотод 18 дахь удаагийн усанд сэлэлтийн ДАШТ болж байгаа билээ.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн спортын мастер М.Дэлгэрхүү, ОУХМ Б.Энххүслэн, ОУХМ Г.Занданбал, Спортын мастер Х.Энхзул нар оролцож байгаа юм. Тэгвэл манай улсаас оролцож буй спортын мастер Х.Энхзул нь 50 метрийн "butterfly" сэлэлтээр хэсгээ тэргүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын усанд сэлэлтийн түүхэнд анх удаа хэсгээ тэргүүлсэн үзүүлэлт болоод байгаа аж.