Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Японы иргэн Оцүка Ичиро ажиллахаар болжээ

Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Японы иргэн Оцүка Ичиро ажиллахаар болжээ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Япон мэргэжилтэн Оцүка Ичиро ажиллахаар болжээ.

Монголын үндэсний шигшээ багийг удирдаж байсан Япон мэргэжилтэн Шүичи Масэ эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцсан билээ. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Япон талаас шинэ мэргэжилтэн Оцүка Ичирог санал болгожээ. Үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон 57 настай япон эрхэмийн хувьд нэг жилийн гэрээтэй ажиллах бөгөөд тэрбээр 2022 оны нэгдүгээр сард Монгол улсад ирэх аж.