Монгол Улсын шигшээ баг хос хүрэл медалийн эзэд боллоо

Монгол Улсын шигшээ баг хос хүрэл медалийн эзэд боллоо

Сингапур улсад зохион байгуулагдаж буй Global Esports Games 2021 тэмцээний Dota2 төрөлд Монголын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг оролцож хүрэл медалийн эзэд боллоо.

40 гаран улс оролцсон тус тэмцээнд эмэгтэй шигшээ баг буюу "Team Mongolia"-ийн хувьд хагас шигшээд Их Британийн шигшээ багт ялагдал хүлээн хүрэл медалийн төлөөх тоглолт хийхээр болсон. Улмаар хүрэл медалийн тоглолтод Парагвайн шигшээ багийг 2-0 харьцаатай буулган авч ялалтыг байгуулсан байна. Харин эрэгтэй  баг буюу “Lilgun” хагас шигшээд Бразилын шигшээд ялагдал хүлээн улмаар хүрэл медалийн төлөө Их Британийн шигшээг ялжээ.

Монголын электрон спортын холбооноос Nomadic Masters 2021 – MESA National Championship тэмцээнийг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний ялагчид Сингапур улсыг зорьсон юм. 

 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө