Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн "Дээд лиг" эхэлнэ

Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн "Дээд лиг" эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болсон билээ.

Тэгвэл тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" өнөөдөр /2021.12.21/ 17:00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.УОК-ын шийдвэрээр тоглолтууд суудлын 50 хувийн дүүргэлттэй болох бөгөөд тасалбарын үнэ 10-20 мянган төгрөг байх аж.

Өнөөдрийн хуваарь:

  • Багануур Тулнууд vs ШУТИС Шаркс
  • Хасын Хүлэгүүд vs Эрдэнэтийн Уурхайчид
  • Завхан Brothers vs Алдар Танан Гарьд