Францын залуучуудын шигшээ баг Монголд 20 хоног хамтарсан бэлтгэл хийжээ

Францын залуучуудын шигшээ баг Монголд 20 хоног хамтарсан бэлтгэл хийжээ

Энэ сарын 01-нээс 20-ныг хүртэл /2021.12.01-20/ Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Францын залуучуудын шигшээ баг манай улсад хамтарсан бэлтгэл хийж, өчигдөр нутаг буцжээ.

Францын шигшээ багын хувьд “Парис-2024” цаашлаад “Лос-Анжелес-2028” олимпд бэлтгэгдэж буй бөгөөд манай улсад 10 тамирчин, нэг эмчийн хамт бэлтгэл сургуулилт хийсэн юм. Тус багын дасгалжуулагч манай улсад хийсэн хамтарсан бэлтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирэх онд залуучуудын эмэгтэй багтайгаа ахин ирэхээр болсон аж.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө