БНХАУ-ын нутаг дэвсгэрээс түүхэн дэх хамгийн сайн хадгалагдсан үлэг гүрвэлийн өндөг олджээ

БНХАУ-ын нутаг дэвсгэрээс түүхэн дэх хамгийн сайн хадгалагдсан үлэг гүрвэлийн өндөг олджээ

БНХАУ-ын Гуанчжоугаас дор хаяж 66 сая жилийн настай үлэг гүрвэлийн өндөг олджээ.

Тус өндөгний онцлог нь дөнгөж хагарахад бэлэг болсон байсан бөгөөд энэ нь ангаахай гарахын яг өмнөх үе шат байсан гэжээ. Мөн судлаачдын үзэж байгаагаар энэхүү чулуужсан олдвор нь маш сайн хадгалагдсан байгаа нь "түүхэнд олдсон хамгийн шилдэг үлэг гүрвэлийн үр хөврөл" гэж мэдэгдсэн байна. Тус нээлт нь судлаачдад үлэг гүрвэлүүд болон орчин үеийн шувуудын хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгож, судлах боломжийг олгосон аж. Одоогоор овиропторозавр буюу шүдгүй теропод үлэг гүрвэл бөгөөд үр хөврөлийг “Baby Yingliang” гэж нэрлэжээ.