Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой гэх газарт энэ сарын 11-ний өдөр баавгайн бамбарууш орж ирснийг нутгийн иргэд аюулгүй болгон барьж, сумын ЗДТГ хүлээлгэн өгсөн байна. Улмаар тус сумын ЗДТГ-ын алба хаагчид болон нутгийн иргэд хамтран бамбаруушийг байгальд нь буцаан тавьжээ.
Мэргэжлийн байгууллагуудаас иргэд, малчдад хандан баавгайн бамбаруушийг барьж хашаа хороондоо хорихгүй байх, суурьшлын бүсэд зэрлэг амьтан үзэгдсэн тохиолдолд яаран халдаж гэмтээлгүйгээр орон нутгийн удирдлага, байгаль орчны байцаагчдад нэн даруй мэдэгдэж байхыг анхааруулж байна. Учир нь эх баавгай бамбаруушаа хайн дагаж ирж, хүний амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулах аюултай байдаг юм.