Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобус зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ.

Тодруулбал, автобусны доод эд анги шатаж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид шуурхай очиж, галыг 10 минут ажиллан унтраасан байна.