Мадагаскарын Хууль зүйн сайд Серж Гелле 12 цагийн турш тасралтгүй сэлж, онгоцны ослоос амьд гарч чадсан нь олон нийтийг гайхшруулаад байна. Тодруулбал, өчигдөр/2021.12.21/ Серж Геллегийн зорчиж явсан онгоц далайд осолджээ. Улмаар тэрбээр амьд үлдэхийн тулд оройн 19.30 минутаас өглөөний 07.30 тасралтгүй сэлэн Махамбо гэх газарт очсон байна.
Энэ үед аврагчид түүнийг олж, эмнэлэгт хүргэжээ. Серж Геллег дамнуурга дээр хэвтэж байхдаа “Миний үхэх цаг хараахан болоогүй байна” гэсэн байна. Мөн тэрбээр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй гэхдээ маш их даарсан гэжээ. Түүнтэй хамт нисдэг тэргээр зорчиж явсан хамгаалалтын албаны хоёр офицер мөн амьд гарч чаджээ.
Харамсалтай онгоцны ослын улмаас 39 иргэн амь үрэгдсэн байна. Тус улсын ерөнхийлөгч Эндри Ражоелина өөрийн твиттер хуудастаа нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, далайн эргийн Махамбо хотод тус тусад нь ирсэн ноён Гелл болон бусад хоёр офицерт хүндэтгэл үзүүлжээ. Серж Гелле нь өнгөрсөн наймдугаар сард тус улсын Хууль зүйн яамны сайдаар томилогдсон. Үүнээс өмнө цагдаагийн байгууллагад 30 жил ажиллажээ.
Эх сурвалж: ВВС