Испани улс коронавирусийн Омикрон хувилбарын улмаас гадаа орчинд амны хаалт зүүх журмаа сэргээлээ. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес өчигдөр/2021.12.22/ мэдээлэл хийхдээ энэ талаар ярьсан байна.
Испани улс одоогоос зургаан сарын өмнө гадаад орчинд амны хаалт зүүх журмаа цуцалсан боловч мягмар гараг/2021.12.21/-т коронавирусийн 49,823 тохиолдол бүртгэгдсэнээр яаралтай арга хэмжээ авахаар болжээ. Шинээр бүртгэгдсэн халдварын тал хувийг Омикрон хувилбар эзэлж байгаа бөгөөд 100 мянган хүнд ногдох ковидын халдварын тохиолдол 695 болж өссөн байна.
Дельта хувилбарын давлагаа намжиж байсан Европт Омикроны тархалт эрс нэмэгдэ байна. ДЭМБ-аас Европыг дахин тахлын голомт боллоо гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC