Вива Сити ... тоотод “Нуруундаа хутга зоолгосон хүн байна” гэх дуудлага энэ сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн А /28 настай/ согтуурсан үедээ өөрийн нөхөр болох Е-г /31 настай/ бусадтай хардаж улмаар нуруун тус газарт нь нэг удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан байжээ. Хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
