Улсын өсөх идэр начин Э.Энхбат таалал төгсчээ

Улсын өсөх идэр начин Э.Энхбат таалал төгсчээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж буй. 

Харин Э.Энхбатын биеийн байдал муу БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч Ням гараг /2021.12.19/-т эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл түүнийг өнөөдөр /2021.12.24/ нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр БНСУ-д эмчлүүлж байх хугацаанд ухаан ороогүй бөгөөд түүний эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж хагалгаа хийгээгүй гэх албан бус мэдээлэл бий. Түүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.