Өчигдөр /2021.12.24/ ОХУ-ын Москва хотын шүүхээс “Google болон Meta” компаниудад хууль бус агуулгыг шаардлагын дагуу устгаагүй гэсэн шалтгаанаар их хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийдвэр оногдуулсан байна. Тодруулбал, “Google” компанийг 100 сая ам.доллар, “Meta”-г 27 сая ам.доллараар торгох бөгөөд ОХУ-ын зүгээс бусдын шашин шүтлэг, итгэл үнэмшлийг доромжилсон, залуу үед буруу үлгэр дуурайлал үзүүлсэн зэрэг агуулгатай 2000 орчим контентыг устгуулах хүсэлт хүргүүлснийг биелүүлээгүй гэжээ.
