ВИДЕО: Япончууд гарч буй дүрстэй холбоотой амтыг долоож, амталж болдог зурагтын дэлгэц зохион бүтээжээ

ВИДЕО: Япончууд гарч буй дүрстэй холбоотой амтыг долоож, амталж болдог зурагтын дэлгэц зохион бүтээжээ

Япон улсын Мэжи их дээд сургуулийн нэгэн профессор долоож, амталж болдог зурагтын дэлгэц зохион бүтээжээ.

Тэрбээр энэхүү бүтээлээ төрөл бүрийн амт ялгаруулдаг бодис агуулсан 10 савыг зурагтын дэлгэцэн дээр суурилуулж болдог нимгэн хальс, бүрхүүлтэй холбосон аж. Ингэснээр дэлгэцэн дээр гарч буй дүрстэй холбоотой амтыг үүсгэж хальс руу цацаж, хүмүүс долоож, амталж болдог болох юм. Зохион бүтээгч Мияашита хэлэхдээ, “Дэлхийн өөр хэсэгт байгаа рестораны хоолыг амтлах боломжийг хүмүүст олгох нь энэ технологийн зорилго. Мөн энэ технологийн үнэ ойролцоогоор 875 ам.доллар байна гэж тооцоолсон” гэжээ.

ВИДЕО: