2020 оны мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн нөхөж зохион байгуулагдаж байна

2020 оны мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн нөхөж зохион байгуулагдаж байна

Энэ арванхоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд "Монголын үндэсний мөсний шагайн холбоо" үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг "Happy Valley Mongolia" амралтын газар зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд 11 аймгийн багийн харваачид болон нийслэл хот, аймаг орон нутгийн нийт 300 харваач өрсөлдөж, талын болон цуваа гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн оны хувьд мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг цуцалж байсан учир энэ онд 2020 оны аваргыг тодруулж, харин 2021 оны аварга харваачдыг ирэх оны нэгдүгээр сард шалгаруулах аж.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө