БНСУ-ын алдарт BTS хамтлаг өнгөрсөн арваннэгдүгээр сараас АНУ-ын Лос Анжелест тоглолтоо хийж энэ арванхоёрдугаар сард хуваарийн дагуу эх орондоо ирээд тусгаарлагдаж байх хугацаанд гурван гишүүн коронавирусийн халдвар авсан талаар HYBE компанийн зүгээс мэдэгдлээ.
Тодруулбал, тус хамтлагийн Шюга эхэлж авсан нь батлагдаад байсан бол өчигдөр Намжүн, Жин нар ханиах шинж тэмдгээр илэрч батлагдсан байна. Олон улсын фэнүүдийн хувьд тэдний эрүүл мэндэд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсээр байгаа аж.