Энэ оны өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Ла Пальма арлын Кумбре-Вьеха галт уул дэлбэрч, арванхоёрдугаар сарын 13-нд унтарсан юм.
Тэгвэл тус галт уулын дэлбэрэлт зогссон талаар Канарын арлуудын эрх баригчид албан ёсоор мэдэгджээ. Тухайн үед дэлбэрэлт зогссон талаар эрх баригчид зул сарын бэлэг болгож мэдэгдэнэ хэмээн хүлээж байсан аж. Дэлбэрэлтийн үеэр 3000 орчим байшин, сүм хийд, гадил жимсний олон талбайг сүйтгэсэн хэдий ч нэг ч хүний амь нас үрэгдээгүй нь эх баригчид сайн ажилласан гэж үзэж байгаа юм.
Канарын арлуудын Үндэсний газарзүйн хүрээлэнгийн захирал Мария Хосе Бланко хэлэхдээ, "Бүх үзүүлэлтүүд дэлбэрэлт дуусаж байгааг харуулж байгаа ч галт уул дахин идэвхжихийг үгүйсгэх аргагүй" гэжээ.