Өнгөрөгч шөнө /2021.12.26-27/ БНСУ-д ажиллаж, амьдардаг Монгол иргэн амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус иргэнийг Хан мөрний гүүрэн дээрээс үсрэхийг завдаж байхад нь тус улсын цагдаа нар аварсан талаар мэдээлсэн байна.
Улмаар түүний аюулгүй байдлыг нь хангахын тулд ойролцоох цагдаагийн байгууллага руу авч явжээ. БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-аас Монгол иргэнийг гарган авахаар цагдаагийн газарт ажиллаж байгаа аж. Одоогоор тус иргэний нас, хүйс, биеийн байдал, мөн ямар шалтгаанаар амиа хорлохыг завдсан нь тодорхойгүй байна. БНСУ-д Хан мөрөн рүү үсэрч амиа хорлох тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс Хан мөрний ойролцоо цагдаагийн байгууллага 24 цагаар эргүүл хийн ажилладаг байна.