Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Лхагва гарагт болно

Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Лхагва гарагт болно

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ долоо хоногийн Лхагва гараг /2021.12.29/-т болно.  МҮБХ-ноос Бөхийн өргөөнд зохион байгуулах тус барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 27, 28-нд 10-17 цагт цахимаар бүртгэх ажээ.