Э.Содномпилжээ “Шилдэг тамирчин”, Д.Баттулга “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарчээ

Э.Содномпилжээ “Шилдэг тамирчин”, Д.Баттулга “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарчээ

Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны “2021 оны шилдэг”-үүдээшалгаруулах ёслол болсон байна. Энэ үеэр "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд хүч сорин 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон, мөн ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн амжилтаараа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ шалгарч МҮПХ-ны 2021 оны “Шилдэг тамирчин” цом хүртжээ. Мөн түүний дасгалжуулагч багш Дашийн Баттулга “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарчээ.

Дашийн Баттулга




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө