Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднааг Гавьяат тамирчин цолоор шагналаа

Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднааг Гавьяат тамирчин цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Цэрэнгийн Раднааг Гавьяат тамирчин цолоор шагналаа. Мөн Хүндийн өргөлтийн болон пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, ахмад тамирчин Бямбаагийн Цэгмэдийг Гавьяат тамирчин цолоор шагнав.