Ерөнхийлөгчийн цомын төлөөх 128 бөхийн барилдаан 14:00 цагт болно

Ерөнхийлөгчийн цомын төлөөх 128 бөхийн барилдаан 14:00 цагт болно

Өнөөдөр /2021.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож байна. Энэ өдөр “бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр” тул нийтээр амрах хуультай.

Тэгвэл өнөөдөр /2021.12.29/ 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Мөн төр, засгийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бол, УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд болох ажээ.