Тамирчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул Залуучуудын хоккейн ДАШТ -ийг цуцаллаа

Тамирчдаас коронавирусийн халдвар илэрсэн тул Залуучуудын хоккейн ДАШТ -ийг цуцаллаа

Багуудад коронавирусийн халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцаллаа.

Энэ шийдвэрийг Олон улсын хоккейн холбоо (IIHF) гаргасан байна. Тоглогчдын эрүүл мэнд холбооны хувьд нэн тэргүүний асуудал гэдгийг тус холбоо мэдэгдэлдээ онцолжээ.

Канадад 12 дугаар сарын 26-нд эхэлсэн тэмцээний үеэр багуудад коронавирусний халдварын тохиолдол илэрсний улмаас АНУ-Швейцар, Чех-Финланд, ОХУ-Словак гэсэн гурван тоглолтыг цуцалж, тэмцээнийг үргэлжлүүлэх эсэх талаар холбоо зөвлөлдөхөөр болсон байна.

ДАШТ-ий тоглолтууд Канадын Эдмонтон, Ред-Дире хотуудад болсон бөгөөд нэгдүгээр сарын 6-ны шөнө дуусах ёстой байв.

Одоогийн байдлаар АНУ-ын шигшээ баг тэмцээнийг тэргүүлж байгаа аж. ОХУ-ын шигшээ баг В хэсэгт Швед, АНУ, Словак, Швейцарын багуудтай тогложээ. Эхний тойрогт Сергей Зубовын баг шведүүдэд хожигдсон (3: 6) бол хоёр дахь тойрогт Швейцарын багийг хожсон (4: 2) байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө