С.Энхбат Азийн тивийн аваргаас найман алтан медаль хүртлээ

С.Энхбат Азийн тивийн аваргаас найман алтан медаль хүртлээ

Туркийн нийслэл Станбул хотод пауэрлифтингийн хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
 
2021 оны ази тивийн отгон тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд Монголын тамирчин С.Энхбат найман алтан медаль хүртлээ.
 
Тэр хэрэглэлтэй (Equipped) төрлийн шахалт, таталт, суултын төрөлд аваргалж,, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн юм. Мөн хэрэглэлгүй (classic) төрийн шахалт, таталт, суултын төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн байна. Монголын пауэрлифтингийн спортын төрөлд түүний үзүүлсэн амжилт анхдагч болно.