“Гачуурт-Жуков” чиглэлийн зорчигч тээврийн автобус шатжээ

“Гачуурт-Жуков” чиглэлийн зорчигч тээврийн автобус шатжээ

“Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобусны арын моторын хэсэг өчигдөр /2021.12.30/ шатжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14:01 цагт ангийн байрлалаас гарч 5 км замыг туулан 14:07 цагт очиход “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобусны арын моторын хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.