Соёлын сайдын төсвийн багцаас ОУ-ын наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Соёлын сайдын төсвийн багцаас ОУ-ын наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.12.31/ боллоо. Тус хуралд Олон улсын наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, Соёлын сайдын төсвийн багцаас гарган Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн МУ-ын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох аж.