ВИДЕО: "Гачуурт-Жуков" чиглэлийн автобус шатжээ

ВИДЕО: "Гачуурт-Жуков" чиглэлийн автобус шатжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн тойрогт автобус шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 30 /2021.12.30/-ны өдрийн 14:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14:01 цагт ангийн байрлалаас гарч 5 км замыг туулан 14:07 цагт очиход “Эмсит” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай” загварын “Гачуурт-Жуков” чиглэлийн 36 дугаартай зорчигч тээврийн автобусны арын моторын хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ВИДЕО: