TАНИЛЦ: Энэ сард бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаан

TАНИЛЦ: Энэ сард бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаан

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сар /2022.01/-д болох бөхийн барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос танилцуулав.

  • Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн_ алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 21-нд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,
  • Нэгдүгээр сарын 22-нд СПС телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан,
  • Нэгдүгээр сарын 23-нд Үндэсний бөхийн лигийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 30-нд Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан АЦЦБЗ 256 бөхийн барилдаан тус тус болно.