Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 02. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 30. Адъяа гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. 

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.