"King Tug" Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 22-нд хийнэ

"King Tug" Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 22-нд хийнэ

"King Tug" буюу Н.Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд АНУ-ын боксчин Вик Пасильястай тулалдахаар болжээ.

Монгол Улсын гавьяат тамирчин "King Tug" буюу Нямбаярын Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж (9КО) , хоёр ялагдсан амжилттай яваа тамирчин юм. Харин түүний өрсөлдөгч нь АНУ-ын боксчин , энэ жил 29 настай Виктор "Vicious" Пасильяс байх ажээ. Пасильяс нь 17 тулаан хийж 16 ялж (9 KO), нэг ялагдсан амжилттай яваа тамирчин юм. Пасильяс нь өнгөрсөн нэгдүгээр сард WBA-ийн түр аврага И Раис Алим-тай тулалдаж TKO-аар ялагдсан байна.




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө