Гадаад иргэний 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Гадаад иргэний 1,2 тэрбум төгрөгийг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Өчигдөр /2022.01.03/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ривер гарден” хотхонд оршин суудаг гадаадын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүллээ гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлж, шалгалтын ажиллагааг явуулаад байсан юм.

Тэгвэл мөнгөө алдсан гэх БНХАУ-ын иргэнийг орчуулагч эмэгтэйн хамт байхад нь 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй гэрт нь дайрч орон дээрэмдсэн байна.  Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дүнд 3 ширхэг гар цүнх, нэг хар чемодан олж, мөнгөн дэвсгэртүүд болон ИЖ 79-8 маркийн гар бууг эд мөрийн баримтаар хураан авсан аж. Мөн одоогоор Хятад иргэний үйлдвэрт ажилладаг иргэнээс тус мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө