Цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар хийж эхэллээ

Цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар хийж эхэллээ

Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдөр /2022.01.05/-өөс эхэлнэ. Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулахаар болсон. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia”-д тус яам нэгдэн, цахим хэлбэрээр үзүүлэх эхний үйлчилгээ нь цэргийн бүртгэл юм.