Ц.Батзул: Тендерийг хүний оролцоогүй хийдэг болох шаардлагыг дэвшүүлсэн

Ц.Батзул: Тендерийг хүний оролцоогүй хийдэг болох шаардлагыг дэвшүүлсэн

Засгийн газрын хуралдааны дараахь мэдээллийн үеэр Тендерийн шинэчилсэн найруулгыг засгийн газарт танилцуулсан талаар мэдээллээ. 

Энэ талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Сангийн сайд болон ХЗДХ-ийн сайдын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах төслийн шинэчилсэн найруулгыг засгийн газарт танилцууллаа.

Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Хуулийн голлох дөрвөн чиглэлээр танилцуулга хийлээ.

Хуулийн төсөлд нэгдүгээрт тендерийг хүний оролцоогүй хийдэг болох шаардлагыг дэвшүүлсэн. Тендерт оролцогч цаашдаа цөөн хэдэн материалыг бэлтгэх боломжтой болно. Ингэснээр бусад этгээдэд давуу байдал олгодог зүйлийг үүгээр эцэслэн зогсоох боломжтой. Мөн тендер шалгаруулалтыг хурдан шуурхай зохион байгуулж бүх зүйл ил тод нээлттэй явагддаг байхаар оруулсан. Хэрвээ тендерийн хуулийг зөрчиж сонгон шалгаруулалт хийсэн бол ажлаас халах арга хэмжээ авах, мөн хууль бусаар тендер авсан нөгөө талын компанийг нь хар жагсаалтанд оруулах зохицуулалтыг тусгаад байна” гэсэн юм.