Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой

Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой

Монгол Улсын иргэний үнэмлэхний регистрийн дугаар хөгжлийн явцад шаардлага хангахгүй болсон талаар мэдээлж байсан. Гэхдээ регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх юм. Монгол Улсын нийт иргэдэд бүртгэлийн дугаар олгогдсон бөгөөд иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой аж.