Хэнтий аймагт гэрээсээ гараад сураггүй болсон охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олжээ

Хэнтий аймагт гэрээсээ гараад сураггүй болсон охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олжээ

Энэ нэгдүгээр сарын 04-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь гэрээсээ гараад алга болсон охиныг олсон талаар ЦЕГ-аас мэдээлжээ.

Тус охиныг орон нутгийн цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажлыг зохион байгуулаад үр дүн гараагүй тул эрлийн ажлыг түр зогсоогоод байсан ч "Улаанбаатарт байна" гэх мэдээлэл ирж, өнөөдөр /2022.01.06/  Баянзүрх дүүрэг дэх цайны газраас олжээ.