Өчигдөр /2022.01.05/ 16:24 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтансан” хотхоны нэгдүгээр орц 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 11 км замыг туулан иргэн Ч /49 настай, эрэгтэй/ нь 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.