Монгол улс ФИБА 3x3 дэлхийн чансаагаар нэгдүгээр байранд жагссан АЗИЙН анхны улс болов

Монгол улс ФИБА 3x3 дэлхийн чансаагаар нэгдүгээр байранд жагссан АЗИЙН анхны улс болов

Энэ нэгдүгээр сарын 03-ны /2022.01.03/ өдрийн шинэчилсэн ФИБА 3х3 Дэлхийн чансаанд Монголын U23 эрэгтэй баг нэгдүгээр байранд орсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус дэлхийн чансаа эрэмбэд 168 орон багтаж байгаа бөгөөд ФИБА 3x3 тэмцээнийг эхлүүлснээс хойш нэгдүгээр байранд орсон азийн анхны улс Монгол болж байгаа аж.