Б.Мөнхжин: Казахстанд амьдардаг Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй

Б.Мөнхжин: Казахстанд амьдардаг Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй

Казахстан улсад автомашины зориулалт бүхий шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэний улмаас иргэд нь жагсаал зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсээд буй.

Тус улсад манай 4000 гаруй иргэн ажиллаж, амьдардаг талаар Гадаад харилцааны яам мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Энэ талаараа тэрээр хуралдааны дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Казахстанд амьдардаг Монгол Улсын иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй. Суурин утас ажиллаж байгаа ч холбоо барих нөхцөл маш хүнд байна. Казахстан улс даяар онц байдал зарласан. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагаас цэрэг хүссэн. Удахгүй орж ирэх байх гэх мэдээллийг өглөө" гэлээ.