"Д.Нямхүүгийн хувийн байгууламжаас төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй баримт олдсон" гэв

"Д.Нямхүүгийн хувийн байгууламжаас төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй баримт олдсон" гэв

АТГ-аас ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө баривчилж, прокурорын зөвшөөрлөөр 48 цаг цагдан хорьж, шалгахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Түүнийг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа бөгөөд цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан хэргийг илрүүлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг хамаатуулан шалгаж байж болзошгүй гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр их хэмжээний үнэт чулуу, валют олдсон төдийгүй, хамгийн ноцтой нь төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримт олдсон байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.