В.Востриков: Монголын жүдо бөхийн холбоо тэмцээнийг дэлхийн жишигт зохион байгуулдаг

В.Востриков: Монголын жүдо бөхийн холбоо тэмцээнийг дэлхийн жишигт зохион байгуулдаг

Өнгөрсөн жил /2021/ 50 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-нд олимпын зэрэглэлийн шүүгч Владимир Востриков ОХУ-ын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, "Өмнөговь-2021" насанд хүрэгчдийн УАШТ-ий ерөнхий шүүгчээр ажилласан билээ.

Тэрбээр тэмцээний үеэр ОХУ-ын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Василий Анисимовын баярын мэндчилгээг хүргэж, гарын бэлгийг Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулсан юм. Владимир Востриков: "Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан нь надад хамгийн таатай сэтгэгдэл төрүүллээ. Тус улсын жүдо бөхийн холбоо дотоодын тэмцээн зохион байгуулалтаа олон улсын томоохон тэмцээнүүдэд тэнцэхүйц хэмжээнд хүргэсэн. Манай холбоотой идэвхтэй хамтран ажиллаж байгаад нь баяртай байна.  Манай хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэлд тогтмол хамрагддаг бөгөөд харилцан дотоод тэмцээнүүдэд шүүгчдээ ажиллуулдаг" гэж ОХУ-ын жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг