Казахстанд болж буй үйл явдал сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Газын үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулж, Засгийн газраа огцруулсан ч эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байгааг гадаадын хэвлэлүүд онцолж буй.
Тус улсад онц байдал зарласнаас болж, Казахстанаар дамжин өнгөрөх нисэх онгоцнууд аюулгүй байдлаа сахих үүднээс Монголоор дамжин өнгөрөх нь нэмэгджээ.
Тодруулбал, улс орон бүр агаарын хилээ өөрсдийн болон олон улсын хууль дүрэм, хөрш орнуудтай тохирсны үндсэн дээр олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO (International Civil Aviation Organization)-н хүрээнд зохицуулдаг. Харин манай Монгол улсын хувьд тайван орны тоонд ордог тул Европ Азийг холбосон томоохон гүүр болох бүрэн боломжтой үүднээс манайхаар дамжин нислэгээ үйлдэх болжээ.