Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав

Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа. Япон Улсад ковид19 халдварын тохиолдол 4000 давж, Токио хот дахь нэг өдрийн халдварын тохиолдол өчигдрийн байдлаар 641-д хүрээд байна.

Япон Улсын хэмжээнд коронавируст халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын Засгийн газраас “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Окинава, Ямагучи, Хирошима зэрэг мужуудад “Хөл хорионы хязгаарлалтын тусгай арга хэмжээ”-г энэ сарын 7-ны өдрөөс зарлахаар төлөвлөөд буй. Иймд ковид19-ын халдварын тохиолдол хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэдийг олон нийтийг хамарсан соёл, спортын томоохон арга хэмжээг зохион байгуулахгүй байх, энэ төрлийн арга хэмжээнд оролцохгүй байж өөрийгөө болон гэр бүлээ халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдээ анхааруулъя гэж Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.